Данс хэрхэн нээх вэ?
Та дансаа dbx.sgis.mn сайт болон SGIS апп-аар онлайнаар нээх боломжтой
Данс хэрхэн цэнэглэх вэ?
Худалдаа Хөгжлийн Банкны 406 209 138 (Эс Жи Инвестмент энд Секьюритис ҮЦК ХХК) данс руу орлого хийх бөгөөд гүйлгээний утга дээр овог, нэр, регистрийн дугаараа кириллээр бичиж гүйлгээ хийнэ. Ингэснээр таны орлого таны үнэт цаасны данс руу орох юм. Таны орлого 2-3 минутанд автоматаар ордог.
Арилжааны захиалга биелээгүй тохиолдолд шимтгэл авах уу?
Үгүй. Зөвхөн авах зарах захиалга биелсэн бол шимтгэл авагдана.
Хувьцаа зарсан мөнгө нь орж ирэхгүй байна?
Арилжааны төлбөр тооцоо T+2 горимоор явах бөгөөд энэ нь та хувьцаагаа өнөөдөр зарсан бол ажлын 2 хоногийн дараа таны данс руу мөнгө нь орно гэсэн үг.
Данс нээхдээ банкны мэдээлэл дээр өөр хүний нэр дээр бүртгэлтэй дансыг оруулж болох уу?
Болохгүй. Зөвхөн таны нэр дээрх банкны данс байх ёстой.
Насанд хүрээгүй хүүхэд данс нээлгэж болох уу?
Болно. Та бүртгүүлэх явцдаа хүүхэд эсэх гэсэн сонголтыг идэвхжүүлээрэй.
Ногдол ашгийн мөнгөө хэрхэн авах вэ?
Ногдол ашгийн мөнгийг мөнгө хүсэх өргөдөл өгсөнөөр гаргах боломжтой бөгөөд ҮЦТХТ-өөс шилжүүлэг хийнэ.
Хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаа хаанаас мэдэх вэ?
Та эзэмшиж буй хувьцааны тоогоо https://1072.ett.mn/mn/check хуудсанд регистрийн дугаараа оруулан шалгана уу.
158989 тусгай дугаарт регистрийн дугаараа мессэжээр илгээж мэдэх боломжтой.
Хүүхдийн 1072 хувьцааны ногдол ашиг аль данс руу ордог вэ?
Үнэт цаасны данс руу ордог, мөн хүүхдийн мөнгө авдаг данс руу орох тохиолдолд байдаг.
ЭТТ ХК-ийн хувьцааны ногдол ашиг хэзээ олгох вэ?
Хувьцаат компани нь ногдол ашиг тараах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийвдэрлэдэг.
ЭТТ ХК-иийн хувьцааг зарж болох уу?
Одоогоор захиран зарцуулах эрх нь үүсээгүй тул боломжгүй.
© 2024 он. SG Investment & Securities. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency