Данс болон арилжаатай холбоотой асуултууд

Нийтэлсэн огноо: 2024-09-02

Данс хэрхэн нээх вэ?

Та дансаа dbx.sgis.mn сайт болон SGIS апп-аар онлайнаар нээх боломжтой

Данс хэрхэн цэнэглэх вэ?

Худалдаа Хөгжлийн Банкны 406 209 138 (Эс Жи Инвестмент энд Секьюритис ҮЦК ХХК) данс руу орлого хийх бөгөөд гүйлгээний утга дээр овог, нэр, регистрийн дугаараа кириллээр бичиж гүйлгээ хийнэ. Ингэснээр таны орлого таны үнэт цаасны данс руу орох юм. Таны орлого 2-3 минутанд автоматаар ордог.

Арилжааны захиалга биелээгүй тохиолдолд шимтгэл авах уу?

Үгүй. Зөвхөн авах зарах захиалга биелсэн бол шимтгэл авагдана.

Хувьцаа зарсан мөнгө нь орж ирэхгүй байна?

Арилжааны төлбөр тооцоо T+2 горимоор явах бөгөөд энэ нь та хувьцаагаа өнөөдөр зарсан бол ажлын 2 хоногийн дараа таны данс руу мөнгө нь орно гэсэн үг.

Данс нээхдээ банкны мэдээлэл дээр өөр хүний нэр дээр бүртгэлтэй дансыг оруулж болох уу?

Болохгүй. Зөвхөн таны нэр дээрх банкны данс байх ёстой.

Насанд хүрээгүй хүүхэд данс нээлгэж болох уу?

Болно. Та бүртгүүлэх явцдаа хүүхэд эсэх гэсэн сонголтыг идэвхжүүлээрэй.

Ногдол ашгийн мөнгөө хэрхэн авах вэ?

Ногдол ашгийн мөнгийг мөнгө хүсэх өргөдөл өгсөнөөр гаргах боломжтой бөгөөд ҮЦТХТ-өөс шилжүүлэг хийнэ.

 

Шинэ мэдээ

Мэдээ, мэдээлэл

Монголын хөрөнгийн зах зээл 2024 онд

Мэдээ, мэдээлэл

7 хоногийн зах зээлийн тойм /2024.12.09-12.13/

Мэдээ, мэдээлэл

Монголын хөрөнгийн зах зээлийн SWOT шинжилгээ

Мэдээ, мэдээлэл

7 хоногийн зах зээлийн тойм /2024.12.02-12.06/

Мэдээ, мэдээлэл

7 хоногийн зах зээлийн тойм /2024.11.25-11.29/

© 2025 он. SG Investment & Securities. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency