“ГЕРМЕС ЦЕНТР” ХК 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 12.50 төгрөгийг нийт 981,787,512.50 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгож, ногдол ашгийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчийн харилцах данс болон “ҮЦТХТ” ХХК-тай гэрээ байгуулж, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаа мэдэгдлээ.
“ИНВЕСКОР ЭЙ БИ ЭС ТЗК” ХХК-ийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч арилжааг амжилттай болсонд тооцож, 09-р сарын 05-ны өдрөөс тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүллээ.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж
Тус компанийн бондын анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсон тооцож 9-р сарын 4-ны өдөр хоёрдогч арилжааг эхлүүллээ.
Эх сурвалж: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж
2024 оны эхний найман сард $10.625 саяын экспорт, импорт $7,501.6 болж, гадаад худалдааны нийт бараа эргэлт $18.1 тэрбум-т хүрч, өмнөх оны мөн үеэс $2.2 тэрбум (13.6%)-аар нэмэгджээ.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар
2025 оны улсын төсөвт гадаад зээл, тусламж, улсын төсөв нийлээд 6.9 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Үүнээс 2.9 их наяд төгрөг буюу 42% нь зам, тээвэр, эрчим хүч, шугам сүлжээ, дэд бүтцийн салбарт хийгдэнэ гэв. Ирэх онд хийгдэх нийт хөрөнгө оруулалт (хувиар):
Эх сурвалж: Сангийн Яам
Эх сурвалж: МҮЦАЭХ
© 2024 он. SG Investment & Securities. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency