БОДЛОГИЙН ХҮҮ БУУРЛАА.

Нийтэлсэн огноо: 2024-09-13
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 9 дүгээр сарын 10, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгон өөрчлөхөөр шийдвэрлэжээ.
Мөн жилийн инфляц 2024 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатар хотод 6.2 хувьтай гарав. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэн дотоодын болон импортын бараа, боловсролын үйлчилгээний үнэ хүлээлтээс давж өслөө. Төсвийн тодотголын нөлөөгөөр ирэх онд дотоод эрэлт тэлж, мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжилж, худалдааны түнш орнуудын инфляц бага, валютын ханш харьцангуй тогтвортой хадгалагдахаар байгаа тул инфляц дунд хугацаанд зорилтын интервалд тогтворжихоор байна гэж үзжээ.
              Эх сурвалж: Монголбанк

Шинэ мэдээ

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 5 ХУВИАР ӨСЛӨӨ

Мэдээ, мэдээлэл

“Э-ТРАНС ЛОЖИСТИКС” ХК ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА.

Мэдээ, мэдээлэл

7 хоногийн зах зээлийн тойм /2024.11.11-11.15/

Мэдээ, мэдээлэл

7 хоногийн зах зээлийн тойм /2024.10.28-11.01/

Мэдээ, мэдээлэл

7 хоногийн зах зээлийн тойм /2024.10.21-10.25/

© 2024 он. SG Investment & Securities. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency