7 хоногийн зах зээлийн тойм /2024.09.02-09.06/

Нийтэлсэн огноо: 2024-09-09

 

“ГЕРМЕС ЦЕНТР” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

“ГЕРМЕС ЦЕНТР” ХК 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 12.50 төгрөгийг нийт 981,787,512.50 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгож, ногдол ашгийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчийн харилцах данс болон “ҮЦТХТ” ХХК-тай гэрээ байгуулж, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

ИНВЕСКОР ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

“ИНВЕСКОР ЭЙ БИ ЭС ТЗК” ХХК-ийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч арилжааг амжилттай болсонд тооцож, 09-р сарын 05-ны өдрөөс тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүллээ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

“АРД КРЕДИТ ББСБ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ БОНДЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Тус компанийн бондын анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсон тооцож 9-р сарын 4-ны өдөр хоёрдогч арилжааг эхлүүллээ.

Эх сурвалж: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж

ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРД ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ $3.1 ТЭРБУМААР  ЭЕРЭГ ГАРЛАА

2024 оны эхний найман сард $10.625 саяын экспорт, импорт $7,501.6 болж, гадаад худалдааны нийт бараа эргэлт $18.1 тэрбум-т хүрч, өмнөх оны мөн үеэс $2.2 тэрбум (13.6%)-аар нэмэгджээ.

зураг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар

2025 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСВИЙН ТӨСӨЛ

2025 оны улсын төсөвт  гадаад зээл, тусламж, улсын төсөв нийлээд 6.9 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Үүнээс 2.9 их наяд төгрөг буюу 42% нь зам, тээвэр, эрчим хүч, шугам сүлжээ, дэд бүтцийн салбарт хийгдэнэ гэв. Ирэх онд хийгдэх нийт хөрөнгө оруулалт (хувиар):

  • Зам тээвэр 24%
  • Дэд бүтэц, орон сууцжуулалт 10%
  • Төрийн үйлчилгээ 8%
  • Эрчим хүч 8%
  • Аж үйлдвэр 7%
  • Бусад 35%

Эх сурвалж: Сангийн Яам

ӨНГӨРӨГЧ ДОЛОО ХОНОГТ БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛД НИЙТ 29.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖАА ХИЙГДЖЭЭ

  • Анхдагч зах зээл – 11.8 тэрбум ₮
  • Хоёрдогч зах зээл – 18 тэрбум ₮
  • Дундаж хүү: 18.85%

Эх сурвалж: МҮЦАЭХ

ТА ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМЫГ И-МЭЙЛ ХАЯГААРАА АВАХЫГ ХҮСВЭЛ МАНАЙ ВЭБСАЙТНЫ  ДООРХ ХЭСГИЙГ БӨГЛӨНӨ ҮҮ

Шинэ мэдээ

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 5 ХУВИАР ӨСЛӨӨ

Мэдээ, мэдээлэл

“Э-ТРАНС ЛОЖИСТИКС” ХК ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА.

Мэдээ, мэдээлэл

7 хоногийн зах зээлийн тойм /2024.11.11-11.15/

Мэдээ, мэдээлэл

7 хоногийн зах зээлийн тойм /2024.10.28-11.01/

Мэдээ, мэдээлэл

7 хоногийн зах зээлийн тойм /2024.10.21-10.25/

© 2024 он. SG Investment & Securities. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency